Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2014 › Нууц Протоколыг ил болгох тухай

uih-togtool

Нууц Протоколыг ил болгох тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Нууц Протоколыг ил болгох тухай

2014-01-30, Улаанбаатар26

Төрийн нууцын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын “б” дэд заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас нууцлах шаардлагагүй болсон 1971 оны 7 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан “БНМАУ-д тусламж үзүүлж буй зөвлөлтийн мэргэжилтнүүдийг байраар хангах, үйлчлэх зорилгоор БНМАУ-д орон сууц болон хэрэгцээт соёл, ахуйн объектуудыг барих тухай БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын Протокол”-ыг төрийн нууцаас гаргаж, ил болгосугай.

2.

Энэ тогтоолыг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД