Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2014 › Монгол Улсын Их Хурлын 2009 оны 87 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

uih-togtool

Монгол Улсын Их Хурлын 2009 оны 87 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Их Хурлын 2009 оны 87 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

2014-01-30, Улаанбаатар27

Төрийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.10 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Их Хурлын 2009 оны 87 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм”-ийн “Гурав”-ын 3.3 дахь заалтын “агентлагт” гэсний өмнө “Шүүхийн ерөнхий зөвлөл”, “Үндэсний статистикийн хороо” гэж нэмсүгэй.

2.

Уг дүрмийн “Гурав”-ын 3.7.2 дахь заалтын “Шүүхийн ерөнхий зөвлөл,” гэснийг, “Санхүүгийн зохицуулах” гэсний дараах “хороо, Үндэсний статистикийн” гэснийг, “Үндэсний аудитын газар” гэсний дараах “,Үндэсний статистикийн хорооны” гэснийг тус тус хассугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД