Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2014 › Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай

uih-togtool

Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай

Хүчин төгөлдөр

Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай

2014-05-08, Улаанбаатар34

Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

“Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх арга хэмжээний чиглэл”-ийг хавсралтаар баталсугай.

2.

“Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх арга хэмжээний чиглэл”-д заасан арга хэмжээг Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд багтаан хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/, Монголбанк /Н.Золжаргал/, Санхүүгийн зохицуулах хороо /Д.Баярсайхан/-нд тус тус үүрэг болгосугай.

3.

“Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх арга хэмжээний чиглэл”-д заасан арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр нарийвчилсан төлөвлөгөө боловсруулан ажиллах, холбогдох хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т даалгасугай.

4.

Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Эдийн засгийн байнгын хороо /Б.Гарамгайбаатар/-нд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД