Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2014 › Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай

uih-togtool

Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай

Хүчин төгөлдөр

Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай

2014-05-15, Улаанбаатар35

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39¹ дүгээр зүйлийн 39¹.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Халтмаагийн Баттулгыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.

2.

Энэ тогтоолыг баталсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД