uih-togtool
Хяналтын тухай хуулийн төсөл буцаах тухай
Хүчин төгөлдөрХяналтын тухай хуулийн төсөл буцаах тухай
2014-05-15, Улаанбаатар36
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.7 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Засгийн газраас 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хяналтын тухай хуулийн төсөл болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн тул хууль санаачлагчид нь буцаасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД