Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2014 › Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай

uih-togtool

Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай

2014-05-30, Улаанбаатар39

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

“Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” Монгол Улсын Их Хурлын 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 52 дугаар тогтоолын дагуу үе шаттайгаар олон улсын зах зээлд арилжаалсан үнэт цаасны хөрөнгөөр санхүүжүүлсэн төсөл, арга хэмжээний тайлан, Засгийн газрын баталгаа гаргасан үнэт цаасны хөрөнгөөр төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр хийгдсэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний тайланг Монгол Улсын төсвийн гүйцэтгэлийн хамт Улсын Их Хуралд тус тус танилцуулж байхыг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т үүрэг болгосугай.

2.

Энэ тогтоолыг 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД