uih-togtool
Ногоон хөгжлийн бодлого батлах тухай
Хүчин төгөлдөрНогоон хөгжлийн бодлого батлах тухай
2014-06-13, Улаанбаатар43
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
“Ногоон хөгжлийн бодлого”-ыг хавсралтаар баталсугай.
“Ногоон хөгжлийн бодлого”-ыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар, Тогтвортой хөгжлийн үндэсний хороо /Н.Алтанхуяг/-нд үүрэг болгосугай:
“Ногоон хөгжлийн бодлого”-ыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусган хэрэгжүүлж эхлэх;
“Ногоон хөгжлийн бодлого”-д тусгагдсан зорилго, зорилт, хэрэгжүүлэх арга замыг үндэсний хөгжлийн бодлого, макро эдийн засгийн дунд хугацааны бодлого, чиглэлд тусган хэрэгжүүлэх;
“Ногоон хөгжлийн бодлого”-ын биелэлтийг жил бүр Улсын Их Хуралд танилцуулж байх.
Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо /Г.Баярсайхан/, Эдийн засгийн байнгын хороо /Б.Гарамгайбаатар/-нд тус тус даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД