Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2014 › Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай

uih-togtool

Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай

2014-07-01, Улаанбаатар46

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.10.4 дэх заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 4,010,398.6 сая /дөрвөн их наяд арван тэрбум гурван зуун ерэн найман сая зургаан зуун мянган/ төгрөгөөр баталсугай.

2.

Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийн зарлагын /тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн/ хэмжээг 4,683,038.2 сая /дөрвөн их наяд зургаан зуун наян гурван тэрбум гучин найман сая хоёр зуун мянган/ төгрөгөөр баталсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД