Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2014 › Байнгын хорооны даргыг чөлөөлөх тухай

uih-togtool

Байнгын хорооны даргыг чөлөөлөх тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Байнгын хорооны даргыг чөлөөлөх тухай

2014-07-01, Улаанбаатар50

Санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар томилогдсон тул өөрийн хүсэлтээр нь Улсын Их Хурлын гишүүн Шаравдоржийн Түвдэндоржийг Хууль зүйн байнгын хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.

2.

Энэ тогтоолыг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД