Нүүр ›
uih-togtool ›
2015 ›
Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл буцаах тухай
uih-togtool
Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл буцаах тухай
Хүчин төгөлдөрТогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл буцаах тухай
2015-10-28, Улаанбаатар91
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлэгдсэн “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэх боломжгүй гэж үзсэн тул хууль санаачлагчид нь буцаасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД