uih-togtool
“Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай
Хүчин төгөлдөр“Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай
2015-11-10, Улаанбаатар102
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
”Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 70 дугаар тогтоолын хавсралтын 4 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:
¶4.18. “Төрийн банк” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төрийн эзэмшлийн нийт хувьцааг арилжих;
¶4.19. “Монголын хөрөнгийн бирж” төрийн өмчит хувьцаат компанийн төрийн эзэмшлийн нийт хувьцааг хувьчлах.
Энэ тогтоолыг 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД