uih-togtool
Бүх шатны шүүхийн шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай
Хүчин төгөлдөрБүх шатны шүүхийн шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай
2015-11-13, Улаанбаатар101
Төрийн албаны тухай хуулийн 28¹ дүгээр зүйлийн 28¹.2 дахь хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Бүх шатны шүүхийн шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг хавсралтаар шинэчлэн тогтоосугай.
Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Шүүгчийн болон прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 54 дүгээр тогтоолын 1, 2 дугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ тогтоолыг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД