uih-togtool
Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 14 дүгээр дүгнэлтийн тухай
Хүчин төгөлдөрҮндсэн хуулийн цэцийн 2015 оны 14 дүгээр дүгнэлтийн тухай
2015-11-19, Улаанбаатар94
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
“Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн Нэг.Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх гэсэн хэсгийн 1-8 дахь заалт, мөн зүйлийн Хоёр.Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх гэсэн хэсгийн 1-8 дахь заалт, 2 дугаар зүйлийн Нэг.Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх гэсэн хэсгийн 1, 2, 4 дэх заалт, мөн зүйлийн Хоёр.Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэсэн хэсгийн 1, 2, 4 дэх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүхийн үндсэн тогтолцоо … аймаг … дүүргийн шүүхээс бүрдэх …” гэснийг тус тус зөрчсөн байна” гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 14 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.
Энэ заалтад 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан
Энэ тогтоолыг 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД