Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2015 › Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

uih-togtool

Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

2015-11-19, Улаанбаатар95

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Улсын Их Хурлын гишүүн Сандагийн Бямбацогтыг Хууль зүйн байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, Өргөдлийн байнгын хорооны гишүүнээр, Улсын Их Хурлын гишүүн Дуламсүрэнгийн Оюунхоролыг Хууль зүйн байнгын хорооны гишүүнээр баталсугай.

2.

Энэ тогтоолыг 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД