Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2015 › Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай

uih-togtool

Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай

2015-01-16, Улаанбаатар3

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Өргөдлийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Октябрийн Баасанхүүг сонгосугай.

2.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар томилогдсон тул Улсын Их Хурлын гишүүн Раднаагийн Бурмааг Өргөдлийн байнгын хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.

3.

Энэ тогтоолыг 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД