uih-togtool
Ерөнхийлөгчийн хоригийн тухай
Хүчин төгөлдөрЕрөнхийлөгчийн хоригийн тухай
2015-12-03, Улаанбаатар106
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
“Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 14 дүгээр дүгнэлтийн тухай” Монгол Улсын Их Хурлын 2015 оны 94 дүгээр тогтоолд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсугай.
Энэ тогтоолыг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД