Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2015 › Тогтоолын төсөл буцаах тухай

uih-togtool

Тогтоолын төсөл буцаах тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Тогтоолын төсөл буцаах тухай

2015-12-17, Улаанбаатар114

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.7 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Засгийн газраас 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Улсын Их Хуралд Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн "Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн тул хууль санаачлагчид нь буцаасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД