uih-togtool
Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай
Хүчин төгөлдөрЗасгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай
2015-01-23, Улаанбаатар8
Төсвийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5 дахь заалт, Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Хүний хөгжил сангийн төсвийн цаг зуурын хүндрэлийг даван туулахад зориулан 461,120.8 сая төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг 2015 оны төсвийн жилд гаргаж, арилжаалахыг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т зөвшөөрсүгэй.
Энэ тогтоолыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД