Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2015 › “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” тогтоолд өөрчлөлт оруулах тухай

uih-togtool

“Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” тогтоолд өөрчлөлт оруулах тухай

Хүчин төгөлдөр

“Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” тогтоолд өөрчлөлт оруулах тухай

2015-01-23, Улаанбаатар9

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

“Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 11 дүгээр тогтоолын 1 дэх заалтын 1 дэх дэд заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/

нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын цахилгаан эрчим хүчний үнэд хөнгөлөлт үзүүлэх урамшууллын шалгуур, хэлбэр, цаг, хувь хэмжээг тогтоож, зөрүүг улсын төсвөөс санхүүжүүлэх;

2.

Энэ тогтоолыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД