Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2015 › “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай

uih-togtool

“Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай

Хүчин төгөлдөр

“Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай

2015-01-23, Улаанбаатар11

Ашигт малтмалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

“Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2007 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтад доор дурдсан агуулгатай 16 дахь заалт нэмсүгэй: “ ”

16

Гацуурт

Алт

Сэлэнгэ, Мандал

Ордын хил хязгаарыг Засгийн газар тогтооно.

2.

Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын хил хязгаарыг нарийвчлан тогтоож, ордыг иж бүрнээр ашиглах бодлого баримталж ажиллахыг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД