uih-togtool
Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого батлах тухай
Хүчин төгөлдөрТөрөөс боловсролын талаар баримтлах бодлого батлах тухай
2015-01-29, Улаанбаатар12
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
“Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ыг хавсралтаар баталсугай.
“Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т даалгасугай:
“Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэхтэй уялдуулан холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулж, Монгол Улсын Их Хурлаар батлуулан хэрэгжүүлэх;
“Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ын стратегийн зорилтыг Монгол Улсын жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон улсын төсөвт тусгаж хэрэгжүүлэх.
“Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо /Д.Батцогт/-нд үүрэг болгосугай.
Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан ““Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ыг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 1995 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 36 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД