uih-togtool
Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 01 дүгээр дүгнэлтийн тухай
Хүчин төгөлдөрҮндсэн хуулийн цэцийн 2015 оны 01 дүгээр дүгнэлтийн тухай
2015-02-05, Улаанбаатар23
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.2 дахь заалтын “төлбөр төлөгч болон түүний гэр бүлийн гишүүний улирал бүрийн нэг ээлжийн хувцас;” гэж заасны “... болон түүний гэр бүлийн гишүүний … ” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “ … Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно.” гэснийг зөрчсөн байна.” гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсүгэй.
Энэ тогтоолыг 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД