Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2015 › Төрийн хяналт шалгалтын тухай

uih-togtool

Төрийн хяналт шалгалтын тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Төрийн хяналт шалгалтын тухай

2015-02-05, Улаанбаатар24

хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл буцаах тухай Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Засгийн газраас 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын Их Хуралд Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тухайн асуудлаар хууль гаргах шаардлагагүй гэж үзсэн тул хууль санаачлагчид нь буцаасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД