Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2015 › Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

uih-togtool

Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

Хүчин төгөлдөр

Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

2015-02-06, Улаанбаатар28

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Улсын Их Хурлын гишүүн Раднаагийн Бурмааг Хууль зүйн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Цэдэвдамбын Оюунгэрэлийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, Улсын Их Хурлын гишүүн Раднаагийн Бурмааг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Цэдэвдамбын Оюунгэрэлийг Хууль зүйн байнгын хорооны гишүүнээр баталсугай.

2.

Энэ тогтоолыг 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД