Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2015 › “”Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай

uih-togtool

“”Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай

Хүчин төгөлдөр

“”Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай

2015-02-12, Улаанбаатар33

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

““Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2004 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолын “эдийн засгийн” гэснийг, мөн тогтоолын 1 дэх заалтын худалдаа, үйлдвэрлэл, аялал, жуулчлалын үйл ажиллагаа явуулах гэснийг тус тус хассугай.

2.

Энэ тогтоолыг Чөлөөт бүсийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД