uih-togtool
Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилох, гишүүнээс чөлөөлөх тухай
Хүчин төгөлдөрСонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилох, гишүүнээс чөлөөлөх тухай
2015-02-18, Улаанбаатар39
Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.5 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр Цэдэн-Ишийн Болдсайхан, Чойнзонгийн Содномцэрэн, Рэнцэнгийн Содхүү нарыг томилсугай.
Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс Батнямын Алтанжаргалыг чөлөөлсүгэй.
Энэ тогтоолыг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД