Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2015 › Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр батлах тухай

uih-togtool

Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр батлах тухай

Хүчин төгөлдөр

Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр батлах тухай

2015-02-18, Улаанбаатар41

Эдийн засгийн хүндрэлийг даван туулах зорилгоор Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

"Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр”-ийг хавсралтаар баталсугай.

2.

“Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг хамтран боловсруулж ажиллахыг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/, Монголбанк /Н.Золжаргал/, Санхүүгийн зохицуулах хороо /З.Нарантуяа/-нд үүрэг болгосугай.

3.

“Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явц, үр дүнг тооцож, хөтөлбөрт заасан хугацаанд хэрэгжээгүй заалт бүрийг хариуцах албан тушаалтанд зохих хариуцлага хүлээлгэж, хөтөлбөрийн биелэлтийг хагас жил тутамд Улсын Их Хуралд танилцуулж байхыг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/, Монголбанк /Н.Золжаргал/, Санхүүгийн зохицуулах хороо /З.Нарантуяа/-нд үүрэг болгосугай.

4.

Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Ж.Батсуурь/-нд даалгасугай.

5.

Энэ тогтоолыг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД