Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2015 › Өрийн удирдлагын тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай

uih-togtool

Өрийн удирдлагын тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай

Хүчин төгөлдөр

Өрийн удирдлагын тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай

2015-02-18, Улаанбаатар42

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Өрийн удирдлагын тухай хууль баталсантай холбогдуулан Гадаадын тусламжийн харилцааг зохицуулах тухай Засгийн газрын тогтоолын төслийг 2015 оны 4 дүгээр улиралд багтаан боловсруулж, хэрэгжилтийг хангуулахыг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т даалгасугай.

2.

Өрийн удирдлагын тухай хууль баталсантай холбогдуулан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гадаадын зээл, тусламжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 19 дүгээр тогтоолыг Өрийн удирдлагын тухай хуульд нийцүүлэх арга хэмжээ авахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд зөвлөсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД