Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2015 › Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн даргыг томилох, чөлөөлөх тухай

uih-togtool

Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн даргыг томилох, чөлөөлөх тухай

Хүчин төгөлдөр

Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн даргыг томилох, чөлөөлөх тухай

2015-02-18, Улаанбаатар43

Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Сонгуулийн ерөнхий хорооны даргаар Чойнзонгийн Содномцэрэнг улируулан томилсугай.

2.

Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн даргаар Цэдэн-Ишийн Болдсайханг томилсугай.

3.

Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас Батнямын Алтанжаргалыг чөлөөлсүгэй.

4.

Энэ тогтоолыг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД