Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2015 › Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай

uih-togtool

Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай

Хүчин төгөлдөр

Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай

2015-05-14, Улаанбаатар49

Ойн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх заалт, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

1/Төрөөс ойн талаар баримтлах бодлогыг хавсралтаар баталсугай. 2/Төрөөс ойн талаар баримтлах бодлогын зорилтыг хангах цогц хөтөлбөр боловсруулж, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөвт тусган хэрэгжүүлэх, зээл, тусламжид хамруулан, ойн нөөцийн удирдлагын оновчтой бүтцийг бий болгох арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т даалгасугай. 3/Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо /С.Батболд/-нд үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД