uih-togtool
Засгийн газрын өрийн удирдлагын 2016-2018 оны стратегийн баримт бичиг батлах тухай
Хүчин төгөлдөрЗасгийн газрын өрийн удирдлагын 2016-2018 оны стратегийн баримт бичиг батлах тухай
2015-05-22, Улаанбаатар51
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Өрийн удирдлагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Засгийн газрын өрийн удирдлагын 2016-2018 оны стратегийн баримт бичгийг хавсралтаар баталсугай.
Засгийн газрын өрийн удирдлагын 2016-2018 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн тайланг өрийн удирдлагын стратегийн дараагийн дунд хугацааны баримт бичгийн төслийн хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/, Монголбанк /Н.Золжаргал/-нд тус тус үүрэг болгосугай.
Засгийн газрын өрийн удирдлагын 2016-2018 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн явц байдал, үр дүнгийн тайланд жил бүр хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/, Монголбанк /Н.Золжаргал/-нд тус тус даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД