uih-togtool
Шүүгчийн орон тоо батлах тухай
Хүчин төгөлдөрШүүгчийн орон тоо батлах тухай
2015-06-19, Улаанбаатар59
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Шүүх байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ батлагдсантай холбогдуулан давж заалдах шатны шүүхийн шүүгчийн орон тоог 1 дүгээр хавсралтаар, анхан шатны шүүхийн шүүгчийн орон тоог 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан “Шүүгчийн орон тоо батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 12 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ тогтоолыг 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр баталсан Шүүх байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД