uih-togtool
Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай
Хүчин төгөлдөрТөрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай
2015-06-19, Улаанбаатар62
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
“Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”-ыг хавсралтаар баталсугай.
“Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого” /цаашид “Бодлого” гэх/ баталсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т даалгасугай:
бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги хөтөлбөрийг таван жилээр төлөвлөж, холбогдох төлөвлөгөө, төслийг боловсруулан баталж, хэрэгжилтийг үе шаттайгаар зохион байгуулах;
бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
энэ тогтоолын 2 дахь заалтын 1-д заасан стратеги хөтөлбөр, төлөвлөгөө, төслийг Монгол Улсын жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусган хэрэгжүүлэх;
дунд, урт хугацаанд эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, бүтээмж болон өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор Монгол Улсын эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны ангиллын дагуу гаргасан албан ёсны статистик үзүүлэлтэд үндэслэн бодлогын хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгч, шаардлагатай арга хэмжээг авах.
Бодлогын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Ж. Батсуурь/-нд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД