uih-togtool
Нийслэл хотын албан татварын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай
Хүчин төгөлдөрНийслэл хотын албан татварын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай
2015-06-19, Улаанбаатар64
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Нийслэл хотын албан татварын тухай хууль баталсантай холбогдуулан дараах арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т даалгасугай. 1.1.Нийслэл хотод тогтмол явагддаг олон улсын чанартай үзэсгэлэнг зохион байгуулах болон хотын дэд бүтцийг сайжруулах асуудалд зарцуулах хөрөнгийг нийслэл хотын албан татварын орлогоор бүрдүүлсэн хөрөнгөөр санхүүжүүлж байх журам тогтоож, түүнийг холбогдох хууль тогтоомжид тусган мөрдөж ажиллах.
Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо /Б.Болор/-нд үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД