Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2015 › Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай

uih-togtool

Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай

Хүчин төгөлдөр

Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай

2015-07-02, Улаанбаатар67

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсүгэй:

1/

Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуулийн төсөл;

2/

Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төсөл;

3/

Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төсөл;

4/

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

5/

Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

6/

Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төсөл;

7/

Худалдааны тухай болон холбогдох бусад хуулийн төсөл;

8/

Хөрөнгийн албан татварын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл;

9/

Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;

10/

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл; 11/Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

12/

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;

13/

Хүүхэд хамгааллын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл;

14/

Хүүхдийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;

15/

“Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

16/

Органик хүнсний тухай хуулийн төсөл;

17/

Хог хаягдлын тухай хуулийн төсөл;

18/

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;

19/

Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

20/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;

21/

Прокурорын байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

22/

Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл; 23/Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

24/

бусад.

2.

Энэ тогтоолын 1 дэх заалтад зааснаас бусад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүр шийдвэрлэж байхаар тогтоосугай.

3.

Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэлийг хангахыг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/, Монгол Улсын Их Хурлын Байнгын хороод, Монгол Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлэг болон Монгол Улсын Их Хурлын Тамгын газар /Б.Болдбаатар/-т тус тус үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД