uih-togtool
Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай
2015-07-02, Улаанбаатар68
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.10.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 4,204,360.5 сая /дөрвөн их наяд хоёр зуун дөрвөн тэрбум гурван зуун жаран сая таван зуун мянган/ төгрөгөөр баталсугай.
Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэлийн зарлагын /тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн/ хэмжээг 5,229,168.5 сая /таван их наяд хоёр зуун хорин есөн тэрбум нэг зуун жаран найман сая таван зуун мянган/ төгрөгөөр баталсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД