Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2015 › Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай

uih-togtool

Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай

2015-07-03, Улаанбаатар70

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

“Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл”-ийг хавсралтаар баталсугай.

2.

Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлд заасан хуулийн этгээдийг хувьчлах, өөрчлөн байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулахыг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т даалгасугай.

3.

Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Ж.Батсуурь/-нд үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД