uih-togtool
Нийтийн сонсголын тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай
Хүчин төгөлдөрНийтийн сонсголын тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай
2015-07-08, Улаанбаатар72
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Нийтийн сонсголын тухай хууль баталсантай холбогдуулан Нийтийн сонсголын тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж эхлэх өдрөөс өмнө захиргааны сонсголыг зохион байгуулах нарийвчилсан журмыг боловсруулж батлахыг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т даалгасугай:
Нийтийн сонсголын тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж эхлэх өдрөөс өмнө дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо /А.Бакей/-нд даалгасугай:
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль болон Улсын Их Хурлын үйл ажиллагаатай холбоотой бусад хууль тогтоомжид оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах;
Нийтийн сонсголын тухай хуульд зааснаар сонсгол зохион байгуулах нарийвчилсан журмыг боловсруулж, Монгол Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД