Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2015 › Хөдөө аж ахуйн “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай

uih-togtool

Хөдөө аж ахуйн “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай

Хүчин төгөлдөр

Хөдөө аж ахуйн “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай

2015-07-09, Улаанбаатар75

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, Чөлөөт бүсийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Дорнод аймгийн Халх гол сумын нутагт хорио цээр, технологийн дэглэм бүхий хөдөө аж ахуйн “Халх гол” чөлөөт бүсийг байгуулсугай.

2.

“Халх гол” чөлөөт бүсийн газрын хэмжээг 500 мянган га-гаар тогтоож, хилийн цэсийг хавсралтаар баталсугай.

3.

Доор дурдсан арга хэмжээг 2015 оноос эхлэн авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т даалгасугай:

1/

“Халх гол” чөлөөт бүсэд дагаж мөрдөх технологийн болон амьтан, ургамлын хорио цээрийн журмыг батлан, хэрэгжилтийг зохион байгуулах;

2/

“Халх гол” чөлөөт бүсэд хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийн загвар, шинжлэх ухаанд суурилсан байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи бүхий хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх;

3/

“Халх гол” чөлөөт бүсэд шаардлагатай дэд бүтцийг байгуулах.

4.

Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо /С.Батболд/, Эдийн засгийн байнгын хороо /Ж.Батсуурь/-нд тус тус үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД