uih-togtool
Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай
Хүчин төгөлдөрХууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай
2015-07-09, Улаанбаатар76
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн ТОГТООХ нь:
Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон холбогдох бусад хууль баталсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т даалгасугай:
Зэвсэгт хүчний Жанжин штабын цэргийн тагнуулын газар, Хил хамгаалах ерөнхий газрын хилийн тагнуулын газрын орон тоо төсөв, гүйцэтгэх ажилтай холбогдох бие бүрэлдэхүүн, дэд бүтэц, барилга байгууламж, материал техникийн хангамж, зэвсэг хэрэгслийг 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор Тагнуулын ерөнхий газарт шилжүүлэх ажлыг зохион байгуулах;
Тагнуулын байгууллагын тухай болон холбогдох бусад хуульд заасан дүрэм, журам, эрх зүйн актыг 2015 оны 4 дүгээр улиралд багтаан баталж мөрдүүлэх.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД