uih-togtool
Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 10 дугаар дүгнэлтийн тухай
Хүчин төгөлдөрҮндсэн хуулийн цэцийн 2016 оны 10 дугаар дүгнэлтийн тухай
2016-10-06, Улаанбаатар50
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
“Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6 дахь хэсэгт “... энэ хуулийн 31.5-д заасан тусгай саналын хамт ...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.”, Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ.” гэж заасныг зөрчсөн байна.” гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 10 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.
Энэ тогтоолыг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД