uih-togtool
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай
Хүчин төгөлдөрАвлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай
2016-11-03, Улаанбаатар51
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Авлигын эсрэг хуулийн 2¹ дүгээр зүйлийн 2¹.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр /цаашид “хөтөлбөр” гэх/-ийг хавсралтаар баталсугай.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг батлан, холбогдон гарах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгаж байхыг Монгол Улсын Засгийн газар /Ж.Эрдэнэбат/-т, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Авлигатай тэмцэх газар /Х.Энхжаргал/-т тус тус даалгасугай.
Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо /Ш.Раднаасэд/-нд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД