Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2016 › Хуулийн төсөл буцаах тухай

uih-togtool

Хуулийн төсөл буцаах тухай

Хүчин төгөлдөр

Хуулийн төсөл буцаах тухай

2016-11-03, Улаанбаатар52

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсын Их Хуралд Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэх боломжгүй гэж үзсэн тул хууль санаачлагчид буцаасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД