uih-togtool
Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох талаар авах зарим арга хэмжээний тухай
Хүчин төгөлдөрХүүхдийн мөнгөн тэтгэмж олгох талаар авах зарим арга хэмжээний тухай
2016-11-10, Улаанбаатар63
Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын 0-18 насны хүүхэд бүрд олгох мөнгөн тэтгэмжийг дараахь байдлаар зохион байгуулж олгохыг Монгол Улсын Засгийн газар /Ж.Эрдэнэбат/-т даалгасугай:
Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.11-д заасан босго шугамаас доогуур эрэмбэлэгдсэн өрхийн хүүхэд бүрд сар бүр бэлэн мөнгөөр олгох;
Энэ дэд заалтад Улсын Их Хурлын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 28 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан
энэ тогтоолын 1 дэх заалтын 1-д зааснаас бусад хүүхдэд 2019 оноос эхлэн нөхөж олгох;
Энэ дэд заалтыг Улсын Их Хурлын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 28 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон
энэ тогтоолын 1 дэх заалтын 2-т заасан нөхөж олгох хүүхдийн мөнгөн тэтгэмжийн эх үүсвэрийг тухай бүр үе шаттайгаар Засгийн газрын үнэт цаас гарган бүрдүүлэх. /Энэ дэд заалтыг Улсын Их Хурлын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 28 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон
Энэ тогтоолыг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД