Нүүр ›
uih-togtool ›
2016 ›
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүний төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай
uih-togtool
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүний төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүний төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай
2016-11-10, Улаанбаатар67
Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3 дахь заалт, 28.7 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Үндсэн хуулийн цэцийн гишүүний төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг албан тушаалын сарын цалингийн 10 хувиар тогтоосугай.
Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2001 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 74 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ тогтоолыг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД