Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2016 › Хууль, тогтоолын төслүүдийг буцаах тухай

uih-togtool

Хууль, тогтоолын төслүүдийг буцаах тухай

Хүчин төгөлдөр

Хууль, тогтоолын төслүүдийг буцаах тухай

2016-11-17, Улаанбаатар54

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.8 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн 19.3.7 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төсөл болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай, “Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын 2011 оны 10 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай, “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжээгүй тул хууль санаачлагчид нь буцаасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД