Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2016 › Санхүүгийн зохицуулах хорооны зарим гишүүнийг томилох тухай

uih-togtool

Санхүүгийн зохицуулах хорооны зарим гишүүнийг томилох тухай

Хүчин төгөлдөр

Санхүүгийн зохицуулах хорооны зарим гишүүнийг томилох тухай

2016-11-18, Улаанбаатар62

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсэг, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнээр Отгонбатын Батбилэгийг, орон тооны бус гишүүнээр Баасанжавын Батхишиг, Баярсайханы Баярдаваа нарыг тус тус томилсугай.

2.

Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр Лувсандагвын Энхтайванг улируулан томилсугай.

3.

Энэ тогтоолыг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД