Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2016 › Санхүүгийн зохицуулах хорооны гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тухай

uih-togtool

Санхүүгийн зохицуулах хорооны гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Санхүүгийн зохицуулах хорооны гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тухай

2016-12-01, Улаанбаатар73

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсэг, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Жалцангийн Цэдэнрагчааг Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.

2.

Энэ тогтоолыг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД