uih-togtool
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай
Хүчин төгөлдөрНийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай
2016-12-08, Улаанбаатар76
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн тул Дагвадоржийн Дулмаа, Цэндсүрэнгийн Отгонбаяр, Даваагийн Ганбаяр, Лхагвын Ганпүрэв нарыг даатгуулагчийг болон ажил олгогчийг төлөөлсөн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээс тус тус чөлөөлсүгэй.
Цэндийн Сүхбаатар, Төмөр-Очирын Батзул нарыг даатгуулагчийг төлөөлсөн, Энэбишийн Оюунтэгш, Намгарын Алгаа нарыг ажил олгогчийг төлөөлсөн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээр тус тус томилсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД