Нүүр ›
uih-togtool ›
2016 ›
Монгол Улсын Их Хурлын 2012 оны 50 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай
uih-togtool
Монгол Улсын Их Хурлын 2012 оны 50 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Их Хурлын 2012 оны 50 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай
2016-12-09, Улаанбаатар78
Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
“Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 50 дугаар тогтоолын 1 дэх хэсгийн, мөн хэсгийн 3 дахь заалтын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын гэснийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын гэж, мөн хэсгийн 2 дахь заалтын Хууль зүйн гэснийг Хууль зүй, дотоод хэргийн гэж тус тус өөрчилсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ц.НЯМДОРЖ